Saturday, January 8, 2011

33.Монгол дахь улс төрийн намын систем


УЛС ТӨРИЙН НАМЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ. Улс төрийн намын үүслийг ХVII-XVIII зууны үеэс эхлэн тооцдог бөгөөд энэ нь язгууртны дугуйлан, жлс төрийн клуб, олон түмнийм гэсэн гурван үе шатыг дамжин хөгжиж иржээ. Дугуйлан, клубын үе шатыг улс төрийн намын ТҮҮХИЙН ӨМНӨХ ҮЕ гэж үздэг. Европод олон түмнийг хамарсан улс төрийн намууд XIX зууны сүүлийн хагаст бүрэлдэснээр орчин үеийн намын үүсэл тавигдсан юм.


Олон түмний нам эхэн үедээ анги, давхраа, шашны гэх зэрэг нийгмийн тодорхой бүлгийн эрх ашгийг илэрхийлэх хандлагатай байсан бол орчин үед ихэнх улс төрийн намууд аль болох олон сонгогчийн санал авах зорилгоор намууд аливаа асуудалд явцуу байр сууринаас биш, хүн амын нийт давхаргын эрх ашгийг төлөөлсөн хөтөлбөр дэвшүүлэх болов. Тэгэхдээ энэ нь бүх хүмүүсийн эрх ашгийг адилхан илэрхийлнэ гэсэн үг биш. Харин нам нь тодорхой бүлгийн эрх ашгийг сонирхон судалж, түүнд онол баримтлалаа тохируулж өөрчлөнө гэсэн үг. Намын оршин тогтнохын үндэс нь энэ юм.

УЛС ТӨРИЙН НАМ ГЭЖ ЮУ ВЭ? Нам хэмээх нь рars - нэгэн зүйлийн хэсэг гэсэн латин үгнээс гаралтай ойлголт юм. Улс төрийн нам гэж юу вэ? гэдэг асуултанд олон янзын хандлага, тодорхойлолт байгаа ч эдгээрийг дүгнэвэл, нам гэдэг нь засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зохион байгуулалтай нийгмийн институт юм.
Улс төрийн намын онцлог шинж нь гэвэл:
• Төрийн хэмжээнд засаглалыг авах, эсвэл түүнд оролцох зорилготой,
• Нийгмийн том бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой,
• өөрийн удирдах болон орон нутгийн байгууллагыг багтаасан зохион байгуулалтай бүтэцтэй,
• төрийн засаглалыг авахын тулд сонгогчдоор дэмжүүлэх эрмэлзэлтэй,
• нэгэн үзэл суртлын үндсэн дээр сайн дураараа эвлэлдсэн зохион байгуулалттай нэгдэл, холбоо байдаг явдал юм.
Намын туйлын зорилго бол сонгуульд ялж, засаг төрийн эрх мэдлийг авах, үгүй ядахад л төр засгаас гарах шийдвэрт нөлөөлөх явдал юм. Ийм учраас намыг төр засгаас олон түмэн, эсхүл олон түмнээс төр засаг гэсэн дээш доошоо босоо харилцаан дахь холбоос гэж үздэг.
Намууд өөрсдийн үзэл суртал, номлолыг үндэслэн улс орны нөхцөл байдал, олон нийтийн санаа бодлыг судалсны үндсэн дээр улс төрийн үйл ажиллагааны ОЙРЫН ЗОРИЛТУУДАА ТОДОРХОЙЛОХ ажил явуулдаг.

УЛС ТӨРИЙН НАМЫН БҮТЭЦ. Упс төрийн нам бүтцийн хувьд: - намын аппарат, -жирийн гишүүд, - намыг дэмжигч гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
 УЛС ТӨРИЙН НАМЫН ТОГТОЛЦОО - засгийн эрхийн төлөө тэмцэж буй намуудын харилцан нөлөөлөл, өрсөлдөөний механизм юм. Нэг намын зөвхөн нэг нам монопольт эрхтэй байж, төрийн эрх мэдлийг барих ба бусад нам, хөдөлгөөнийг хориглодог нэг намын тогтолцоо нь тоталитар, авторитар дэглэмийн үед оршдог. Хоёр намын тогтолцоо тухайн улс оронд засгийн эрхийг авч, хэрэгжүүлэх чадвартай хоёр намаас бүрддэг. Сонгуульд нэг нам нь ялахад нөгөө нь сөрөг хүчин болж харилцан үйлчилж байдаг. Хоёр намын тогтолцоотой улс оронд өөр жижиг намууд оршдог хэдий ч тэд сонгуульд ялж засгийн эрхэнд гарах боломжгүй байдаг. Олон намын  тогтолцоо – улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхитэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг олон намын тогтолцоо нь нийгмийн янз бүрийн бүлгүүдийн ашиг сонирхлыг нилээд бүрэн дүүрэн илэрхийлдэг.
 
УЛС ТӨРИЙН НАМЫН ФРАКЦИ (wing of party)- улс төрийн намын дотор улс орноо хөгжүүлэхэд идэвхтэй оролцох гэсэн нэгдмэл эрмэлзэлтэй хэдий ч янз бүрийн бодол санаатай түүний хажуугаар өөр өөр зан араншинтай хүмүүс нэгддэг бөгөөд тэд асуудал бүр дээр нэгэн ижил санаа бодолтой байж тэр бүр чаддаггүй. Энэ байдал нь ихэнх тохиолдолд нам дотроо сонирхлын бүлгүүдэд хуваагдан, заримдаа жигүүр (фракц) болж  албан ёсны ба албан ёсны бус зохион байгуулалтанд орох нөхцөл байдлыг бий болгодог. Фракц нь намын мөрийн хөтөлбөрөөс гажихгүй ч түүнийг амьдралд хэрэгжүүлэх тал дээр өөрийн гэсэн өвөрмөц байр суурь, үзэл бодолтой, зохион байгуулалтын бүтэцтэй намын доторх онцгой бүлэглэл юм. Өөрөөр хэлбэл намын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тактикийн асуудал дээр эсрэг байр суурь бий болсноос үүдэн фракцууд бий болдог байна.

No comments:

Post a Comment