Шаардлага дэмжлэг нь улс төрийн системийн нэгэн чухал хэсэг бөгөөд засаглагч үйл ажиллагаагаа явуулахдаа үүнийг тооцоолох нь зүйтэй юм. Шаардлага улс төрийн системийг сулруулах хандлагатай байдаг бол дэмжлэг түүнийг хүчирхэг болгодог хандлагатай.
Дэмжлэг өөртөө улс төрийн системд таатай нөлөөлөх бүх л хүчин зүйлсийн нэгтгэдэг. Хүрээлэн байгаа орчноос ирж буй олон тооны нөлөөнд улс төрийн систем өртөнө. Эдгээр нөлөө нь янз бүрийн чиглэл хүчин чадалтай. Хэрвээ эдгээр нөлөө нь хүч султай байвал улс төрийн систем шийдвэр гаргах хангалттай мэдээлэлгүй байна гэсэн үг. Заримдаа нөлөө нь хүчтэй байж болох боловч тэр нь өрөөсгөл байж засаглалын бүтцээс гаргасан шийдвэр нь ямар нэгэн давхарга бүлгийн сонирхолд нийцэж улс төрийн системийн тогтворжилтийг алдагдуулдаг. Гадаад орчноос эрчимтэй ирж байгаа мэдээлэл хэт ачаалал өгснөөр алдаатай шийдвэр гарах тохиолдол бий. Мэдээллийн гаралт гэдэг нь систем хүрээлэн байгаа орчинд болон өөртөө нөлөөлөх арга юм. Шийдвэр улс төрийн үйл ажиллагаа улс төрийн үйл ажиллагаа гэсэн хоёр хэлбэрээр улс төрийн системд орж ирсэн мэдээлэл гадагшилж байдаг. Хэрвээ шийдвэр үйл ажиллагаа нийгмийн олон тооны давхаргын шаардлага эрэлт хүсэлтэнд нийцсэн тохиолдолд улс төрийн дэмжих нь ихэсдэг. Засаглал нийгмийн гишүүдийн шаардлагад хайхрамжгүй хандаж зөвхөн өөрийн шаардлага үзэл бодолд анхаарснаар шийдвэр үйл ажиллагаа дэмжлэг авах нь төвөгтэй болдог. Иймэрхүү явцуу улс төрийн шийдвэр нь таагүй үр дагавартай байдаг. Бас улс төрийн системийг хямралд оруулах аюултай.
No comments:
Post a Comment