Saturday, January 8, 2011

10.Төрийн мөн чанар, үүслийн тухай онол

Төрийн мөн чанар – маш олон талтай иж бүрэн ойлголт юм. Түүнийг зөвхөн хэдэн шинжээр нь, эсвэл үүргээр нь тодорхойлж болохгүй. Төрийн онолын судлагдахууны бүх асуудлууд төрийн мөн чанарыг дэлгэн харуулахад чиглэгдэж байдаг.
Гэвч асуудлыг тодруулах, системчлэх, гол зүйлийг товойлгох үүднээс тогтвортой оршиж буй гол харилцаа холбоогоор, төрийн мөн чанарыг тодорхойлж болох талтай. Тухайлбал, төрийн тухай марксист-ленинист онол төрийн мөн чанарыг ангийн утгаар авч үздэг шиг, иргэншлийн онол, хандлагаар төрийн мөн чанар юуны өмнө, нийгмийн зайлшгүй нөхцөлдөлгөөгөөр авч үзэж болно. Өөрөөр хэлбэл, нийгэм яагаад төргүйгээр оршдоггүй вэ?


Хүний нийгэм оршиж л байвал тэнд төр зайлшгүй оршиж байдаг. Үүний учир утгыг олон үеийн сэтгэгчид эрж хайж, янз бүрийн үзэл санааг дэвшүүлж байсан. Тэдгээрийг энд үл өгүүлэн орчин үеийн хамгийн үнэмшилтэй гэж үзэж буй үндэслэлийг өгүүлэхэд нийгэмд төр зайлшгүй нь нэг талаас хүний өөрийнх нь мөн чанартай, нөгөө талаас хамтын амьдралын хэрэгцээ шаардлагатай шууд холбоотой ажээ. Аристотелийн хэлснээр, хүн өөрийн мөн чанараар улс төрийн амьтан. Тэрбээр захирах, захирагдах ёсгүйгээр хэвийн оршиж, амьдрах боломжгүй тийм олон чанаруудыг агуулж байдаг. Тэр бүхэн нь хүний оюун ухаантай салшгүй уялдаатай.

Хоёрдугаарт, төрийн мөн чанарыг тодорхойлж буй зүйлд нийгэм, улс төрийн үнэт чанаруудыг төр агуулж байдагт оршино. Хүний ахуй оршихуйн бусад үндсүүдийг бүрдүүлэн хамгаалж, эрх, эрх чөлөөг баталгаажуулахын төлөө улс төрийн нэгдмэл засаглалыг хэрэгжүүлж байдаг. Засаглал нь хүмүүс болон нийгмийн бүлэг, давхрааны янз бүрийн үйл ажиллагаанд нэр хүнд, итгэл хүндэтгэл, уламжлал, албадлагын хэрэгслийн тусламжтайгаар нөлөөлөх чадвараар тодорхойлогддог. Тийм боломж, чадвар, эрх зөвхөн төрд агуулагдаж байдаг.
Гуравдугаарт, зөвхөн төрд байдаг нэгэн чанар бол нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах явдал юм. Нийтлэг эрх ашиг гэдэг бол тухайн улс үндэстний амин чухал эрх ашгийг хөндсөн (тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, хүн амын эрх, эрх чөлөө, удмын сан гэх мэт) нийгмийн аль нэг гишүүн, бүлэг дангаараа шийдэж чадахааргүй асуудлууд юм. Иргэний нийгэм амин хувийн эрх ашгийг л гол зорилго болгодог бол төр түүний сөрөг хүчин байж тэрхүү хүсэл сонирхолыг нийтийн тусын тулд хязгаарлаж байдаг.


Дөрөвдүгээрт, нийтлэг эрх ашгийг хамгаалахын тул нийтээр зөвшөөрөхүйц үндэслэлээр боловсрогдож, батлагдсан хуулийг үйл ажиллагааны үндэс болгодог. Тийм үүрэг чадвар зөвхөн төрд байдаг. Төр яагаад хууль баталж гаргадаг, хүмүүс түүнийг юунд хэрэгжүүлдгийг зөвхөн аймшгийн сэтгэл зүйтэй холбон үзэж болохгүй. Төр хүлээн зөвшөөрөгдсөний хувьд тийм эрхийг эдэлдэг. Ийм учраас зөвхөн төр л хууль, хуулийн хүчин чадал бүхий эрхийн хэм хэмжээг зөвшөөрч тогтоооно.

Тавдугаарт, төр нь материаллаг хүч болохын зэрэгцээ, бас оюун санааны хүч мөн. Төр улс орныхоо бүх иргэдийн оюун санааны эв нэгдлийг илэрхийлж, эх орон, ард түмэн, хэл соёлоороо бахархахын бэлэг тэмдэг болж байдаг.
Төрийн зорилгын тухай асуудал төр судлалын нэг чухал сэдэв юм. XIX зууны эхний хагаст төр судлалын анхаарлыг уг асуудал бүрэн эзэмдэж, төрийн зорилгыг хэрхэн танин мэдэхээс, түүнийг бүхэлд нь зөв таних, судлах асуудал хамаарна гэсэн үзэл давамгайлж ирсэн юм. Тухайлбал, Г.Еллинек төрийн зорилгод хүн төрөлхтний, өөрийн ард түмний, тухайн цаг үеийн гэсэн гурван өөр төрлийн асуудлыг нэгтгэн ойлгодог гэжээ. Эхний хоёр зорилгыг объектив зорилго гэх бөгөөд нэгдэхийг иж бүрэн зорилго, хоёрдахийг тухайн төрийн өвөрмөц, гуравдахийг субъектив зорилго гэж нэрлэсэн байна.

Төрийн үүслийн талаар нийгмийн гэрээний онолд 17-18-р зууны өрнөдөд дэлгэрсэн бөгөөд гол үндэслэгч нь Г.Гроций, Т.Гоббс, Б.Спиноза, Дж.Локк, Ж.Ж.Руссо нар билээ. Энэ онолоор нийгмийн хэрэгцээ шаардлагыг ойлгосон хүмүүсийн ухамсарт үйл ажиллагаанд тулгуурлан байгуулсан гэрээний үр дүнд төр үүссэн гэж үздэг. Мөн түүнчлэн шашны онол эцгийн эрхэт ёсны онол хүчирхийллийн онол, Марксист онол зэрэг олон онолуудаар төрийн үүслийг тайлбарласан байдаг.

Шашны онол: Төр бол газар дэлхийн амьдралыг зохион байгуулж зохицуулахаар бурханаас илгээгдсэн хүч юм. Төрийг удирддаг хаан бурхны элч гэсэн үзэл санаа дундад зуунд түгээмэл байсан.

Овгийн онол: Хүй нэгдэлийн байгуулал задарч овог аймгийн удирдагчид тэдний шадар хүмүүст эд баялагт суурилсан эрх мэдлийн төвлөрөл бий болох замаар аажимдаа бусдыг засаглах тусгай байгууллага үүссэнээр төр үүссэн.

Байлдан эзлэлтийн онол: Нилээн хожуу үүссэн онол. Нэ үндэстэн нөгөө үндэстэнээ эзлэн түрэмгийлж төрт улсаа байуулдаг. 

Формацын онол: Нийгмийн үйлдвэрлэл хөгжиж өмчийн ялгарал бий болоод нийгэм тодорхой ангиудад хуваагдсанаар эдийн засаг үйлвэрлэлийн өмчийг эзэмшигч улс төрийн хувьд ноёрхогч анги гарч ирсэнээр төр үүссэн гэж үздэг онол. Хамгийн сайн төр бол коммунизм юм. Өмч нийтийнх байвал шударга нийгэм



No comments:

Post a Comment