Бүлгийн онол: бодлого бүлгүүдийн сонирхлын тэнцвэрийн цэг болох нъ
Бүлгийн онол нь улс төрийн бодит байдлын мөн чанар бол бүлгүүдийн хоорондын харилцан үйлдэл юм гэсэн үндэслэлээс үүдэлтэй.
Бүлгийн онол нь улс төрийн бодит байдлын мөн чанар бол бүлгүүдийн хоорондын харилцан үйлдэл юм гэсэн үндэслэлээс үүдэлтэй.
1.1 Сонирхлын бүлгийн үүсэл
Сонирхолын бүлэг үүсэх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
· Сонирхлын бүлэг нь өөртөө нэгдсэн хүмүүст ашиг өгдөг учраас хүмүүс сонирхлын бүлэгт нэгдэг.
· Аливаа нийгэмд тодохой хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, улмаар тэрхүү зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахын тулд хүмүүс сонирхлын бүлэгт нэгддэг.
Зарим улс оронд сонирхлын маш олон бүлэгтэй байх нөхцөл бүрэлдсэн байдаг.Тухайн улс оронд шашин шүтлэг, арьс өнгө, яс угсаа, ажил төрлийн ялгарал хэдий чинээ их байна төдий чинээ олон байна. Тэгэхдээ тухайн ард түмний улс хэдий чинээ их байна бүлгийн тоо төдий чинээ олон байна. Тэгэхдээ тухайн ард түмний улс төрийн хувьд боловсорсон байдал, уламжлал нөлөөлж болохийг үгүйсгэх аргагүй.
Сонирхлын бүлгийн тухай асуудал улс төрийн сэтгэлгээний түүхэнд эртний асуудалд тооцогддог. Платон, Томас Гоббс, Жан Жан Руссо нар шийдвэр гаргах үйл ажиллагаан дахь хувийн нөлөөллийг арилгах ёстой гэж үзэж байв. Олонхи судлаачид сонирхлын бүлгүүдийн эсрэг ялангуяа том бизнесменүүдийн эсрэг популист хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг. Өөр нэг уламжлал нь нийгмийн сонирхлуудын чөлөөт тоглоом байх нь зайлшгүй гэж үздэг байна. Жеймс Мэдисон сонирхлын бүлгүүд нь ардчилсан үйл явцын чухал элемент бөгөөд эрх баригчдыг зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэхэд тусалдаг гэж үзэж байсан. Сонирхлын бүлгийн онолыг үнднслэгч нь Америкийн Нэгдсэн Улсын эрдэмтэн Арнольд Бентли юм.
Сонирхлын бүлэг үүсэх сонирхлын бүлэгт нэгдэн орох нь олон шалтгаантай. Судлаачид хувь хүмүүс дараах гурван зүйлийн ашиг тус байдгаас сонирхлын бүлэгт нэгдэн ордог гэж үзсэн байна.
1) Материаллаг ашиг тус: Энэ нь дам болон шууд байдлаар илэрнэ.Тухайлбал: Тэтгэвэрийн зөрүүг арилгах чиглэлээр зарим ахмадуудын Засгийн газарт тавьж байгаа шаардлага, жагсаал нь материаллаг ашгийг шууд илэрхийлж байна. Харин Засгийн газрын хувьд дунд сургуулиудын талаарх бодлогыг өөрчлөх зорилготой бүлгийн хувьд ашиг дам байдлаар илэрнэ.
2) Сэтгэл зүйн ашиг тус: Сонирхлын бүлэгт нэгдэн орсноор материаллаг бус харин сэтгэл санааны давуу тал сайхан мэдрэмжийг олж авдаг. Бусадтай харилцах, санаа бодлоо хуваалцах, нийгмийн байр суурий өөрчлөх, цагийг сайхан өнгөрүүлэх, өөрийн найз нөхөдтэй болох зэрэг олон тус байдаг. Тухайлбал: Хамтлаг, дуучдын фен клуб, ратори клуб, сайн дурынхан гэх мэт.
3) Хүсэл тэмүүллээ гүйцэлдүүлэх: Сэтгэл санааны ашиг тусын нэгэн төрөл юм. Хүний эрхийн төлөө, байгаль орчныг хамгаалахын төлөө, хээл хахууль, нийгмийн шударга бус үйл хэргийн төлөө тэмцэж буй төрлүүдэд нэгдэж буй хүмүүс нь өөрсдийнх нь үйл хэрэг нийгмийн бусад гишүүдэд сайн сайхан зүйл авчирч байгаа гэдэгт сэтгэл санаагаа зориулж үүгээрээ бахархаж байдаг. Иймээс сонирхлын бүлгийн хүмүүсийг нэгтгэж буй нэг зүйл нь эрх ашиг , нэг хүсэл эрмэлзэл, нэг зорилго мөн.
1.2 Сонирхлын бүлгийн тухай үндсэн ойлголтууд
Сонирхлын бүлэг (interest group) гэсэн нэр томъёонд “сонирхол” , ” бүлэг” гэсэн хоёр утга санаа агуулагдаж байдаг. Бүлэг гэдэг үг нь хоорондоо харилцаа холбоотой тодорхой тооны хоёр ба түүнээс дээш хүмүүс байгааг илэрхийлж байдаг бол сонирхол гэсэн үг нь тэд ижил сонирхол нэг зорилго нэг эрх ашигтай байгааг илэрхийлдэг.Тэгэхээр энд БИД гэсэн ойлголт хүчтэй нөлөөлдөг. Сонирхлын бүлэг гэдэг бол нэг эрх ашиг, адилхан сонирхолтойн улмаас хамтран үйл ажиллагаа явуулж буй хоёр болон түүнээс дээш тооны хүмүүсийг тэмдэглэсэн ойлголт юм. Сонирхлын бүлэг нь нийгэм дэх янз бүрийн сонирхлыг нийгэм- хангамж, эдийн засаг, соёл, угсаатан, хүйс, хүрээлэн буй орчин, шашин гэх мэт илэрхийлж, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, нэгэн үндэстэн,нэгэн шашинтай хүмүүсийн эвлэлийг сонирхлын бүлэг гэж ойлгож болно.Сонирхлын бүлгийн хүмүүсийг нэгтгэдэг зүйл нь нэг эрх ашиг, нэг хүсэл эрмэлзэл, нэг зорилго юм. Хэрэв тухайн бүлэг тодорхой хүрээний зорилго тавьж өөрсдийн ашиг орлогыг ихэсгэх эрмэлзэлтэй болвол түүнийг “Тусгай сонирхлын бүлэг” гэдэг. Орчин цагийн ардчилсан нийгэмд хүмүүс сайн дураараа эвлэлдэн нэгдсэн ийм байгууллага олон байдаг. Сонирхлын бүлэгт төрийн байгууллага болох яам, армийг ч хамруулан тооцож болдог.Аливаа нэг институт өөрийн сонирхлоо тэргүүнд тавьж дараа нь бусдыг боддог.Яамдын түшмэл, албан хаагчид ажил төрлийн үүдэлтэй эв нэгдэлтэй байдаг учир эрх баригчид өөрийн хэрэгцээнд нийцсэн шийдвэр гаргуулж чаддаг.Арми, цэрэг, аж үйлдвэрийн нэгдэл ч гэсэн төр засагт нөлөөлж сонирхлоо гүйцэлдүүлэх өргөн боломжтой байдаг.
No comments:
Post a Comment