Улс төрийн хошуучлалын судалгааны уламжлалт сэтгэлгээнд домог зүй, түүх, шашин, гүн ухааны хандлагууд давуутай зонхилж иржээ. Улс төрийн хошуучлалын онол 19-20-р зууны үед хөгжсөн. Улс төрийн хошуучлалын судалгааны хандлага:
1. Уламжлалт
2. Хууль зүйн хандлага
3. Харизматик хошуучлалын хандлага
4. Намтар зүйн хандлага
Лидер буюу хошуучлагч гэдэг үг нь leader буюу дагуулагч буюу бусдыг удирдагч гэсэн утгатай. Улс төрийн хошуучлагч гэдэг бол тодорхой өөрчлөлт хийх түүхэн шаардлагыг ухамсарласнаар нийгмийн үйл явц дахь өөрийн нөлөөлөлдөө тулгуурласан хувь хүн юм. Жишээ нь 1980-аад Тетчерийн засаглал нь тухайн үеийн Англид ихээхэн нэр хүндтэй байсан.
Хошуучлагчийн орчин үеийн онолууд:
1. Хувь хүний онцлог онол- Богардус, Стогдилл, Бэрд
Энэ онол 20-р зууны дунд үед Америкт их хөгжсөн. Каттель, Стайс нар хошуучлагчийг:
1. Ёс суртахууны төлөвшил
2. Орчиндоо нөлөөлөх чадвар
3. Нийгмийн зориг, самбаа
4. Муу зуршилд автдаггүй сэтгэлийн тэнхээтэй гэж ангилсан.
Нөхцөл байдлын онол:
Даль, Фидлер, Хинтон нар юм. Аугаа их хошуучлагчид нөхцөл байдлыг мэдэрч хөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлдэг.
No comments:
Post a Comment