Улс төрийн харилцаа нь нийгмийн чиг хандлагаараа тогтнож буй улс төрийн системийг бэхжүүлэх гэсэн эсвэл сөрөг хүчний сонирхлыг илэрхийлсэн харилцаа гэж ялгагдана. Улс төрийн системийн чухал хэсэг бол улс төрийн хэм хэмжээ болон зарчмууд юм.
Тэдгээр нь нийгмийн амьдралын үндсэн хэм хэмжээг бүрдүүлнэ. Улс төрийн хэм хэмжээ зарчмын агуулга нь нийгмийн хөгжлийн зорилт иргэний нийгмийн хөгжлийн төвшин улс төрийн дэглэмийн төрөл анги улс төрийн системийн түүхэн ба соёлын онцлогоор тодорхойлогддог. Улс төрийн хэм хэмжээ зарчмаар дамжуулан тодорхой нийгмийн сонирхол болон улс төрийн байгуулалт нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж байдаг.
No comments:
Post a Comment