(лат. conflictus- зөрчил мөргөлдөөн, political conflict, политический конфликт) - улс төрийн зорилго, ашиг сонирхол, үнэт зүйлс, байр сууриараа өөр хоорондоо тэрсэлдэгч субъектүүдын зөрөлдөөн, тэмцэл юм. Ашиг сонирхлын; үнэт зүйлсийн; адилсалын мөргөлдөөн гэсэн үндсэн гурван хэлбэртэй.
Ашиг сонирхлын мөргөлдөөн - эдийн засгийн өндөр хөгжилтэй, улс төрийн байдал тогтвортой улсуудад байх ба татвар, нийгмийн хамгааллын зэрэг асуудлаар эрх ашгийн зөрчилдөөн бий болсноор илэрнэ.
Үнэт зүйлсийн - улс төрийн байгуулал нь тогтворгүй, хөгжиж буй орнуудад тохиолдоно. Т: Эрх чөлөө, тэгш эрх, шудрага ёс гэх мэт.
Адилсалын - улс төрийн субъект өөрийгөө хэл, үндэс угсаа, шашин зэрэг ямар нэг бүлэгтэй адилтган үзэх үед үүсдэг.
Улс төрийн мөргөлдөөн нь оролцогчдын түвшнээс хамаарч: Улс хоорондын, Төрийн /улс төрийн нам ба засаглалын субъект хоорондын/, Бүс нутгийн, Орон нутгийн гэж ангилна.
Мөргөлдөөн гэдэг нь эсрэг байр суурь бүхий хүчнүүдийн ашиг зорилгоо хангах явцад үүсч буй зөрчилдөөн юм.
Мөргөлдөөнийг судлах 2 үндсэн чиглэл
1.Дюркгейм Парсонс Смельзер зэрэг тогтвортой байдлын асуудлыг гол болгодог үзэл баримтлал
2.М.Вебер Р.Дарендорф нарын мөргөлдөөнийг нийгмийн үйл явц өөрчлөлттэй холбодог үзэл баримтлал
Парсонсын үзэж буйгаар аливаа нийгэм харьцангуй нэгдмэл дүтэцтэй байдаг бөгөөд нийгмийг бүрдүүлэгч хэсэг бүр системийн тогтвортой байдлыг хангахад ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэг. Мөн нийгмийн бүтэц түүний гишүүн нэг бүрийн зөвшилцөл дээр үндэслэдэг.
Харин Дарендорф нийгэм цаг ямагт өөрчлөгдөн хувьсдаг. Мөргөлдөөн зөрчил л газар сайгүй байдаг.
Нийгмийн хэсэг бүр системийг задлах өөрчлөхөд түлхэц болдог ба нийгмийн гишүүдийн 1 хэсэг нь нөгөөгөө захиран тушаах үндсэн дээр нийгтэм оршин тогтнодог гэж үзсэн. Дарендорфийн үзэж буйгаар хэн мөргөлдөөнийг удирдаж чадна тэр хүн түүхийн үйл явцыг хянаж чадна.Нийгмийн мөргөлдөөн гэдэг нь аль ч нийгэмд түгээмэл байдаг. Захирах захирагдах харилцааны зөрчлөөс үүдэн гардаг.
Боулдынгын үзэж буйгаар нийгмийн мөргөлдөөн нь хувь хүмүүсийн бүлгийн байгууллагын гэсэн 3 хэлбэртэй. Эдгээр мөргөлдөөн нь дараах байдлаар илэрдэг.
1.Хувь хүмүүсийн хоорондын мөргөлдөөн
2.Орон зайгаар тусгаарлагдсан бүлгүүдийн хоорондын хилийн мөргөлдөөн
3.Бүлгүүд хоорондын экологийн мөргөлдөөн
4.1 төрлийн байгууллагуудын хоорондын мөргөлдөөн (улсууд хоорондын гэх мэт)
5.Өөр өөр төрлийн байгууллагуудын хоорондын мөргөлдөөн (Төр ба сүм хийд гэх мэт)
6.Хувь хүн ба бүлгийн мөргөлдөөн
7.Хувь хүн ба байгууллага хоорондын мөргөлдөөн
8.Бүлгүүд ба байгууллага хоорондын мөргөлдөөн
No comments:
Post a Comment