СОЦИАЛЬ ТӨР (social state, социальное государство) - иргэдийнхээ нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөл зэрэг хүн бүрт амьдралын адил боломжийг олгохыг зорьсон нийгмийн байгууллын үзэл санаа. Нийгмийн халамж үйлчилгээнд анхаарах нь төрийн үндсэн үүрэг гэж үздэг. Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, хүн бүрийг ажил болон орлогын эх үүсвэрээрээр хангахыг эрмэлзэнэ.
СОЦИАЛИЗМ (лат. societus - нийгэм) - XIX зууны дунд үед баруун европт аж үйлдвэржилтийн их сэргэлтийн дүнд үүссэн пролетарийн үзэл суртал болон гарч ирсэн. Үндэслэгч К.Маркс, Ф.Энгельс, В.Ленин – нийгмийг хувьсгалын үндсэн дээр өөрчлөн пролетарийн диктатур тогтоож ангигүй, төргүй нийгмийг байгуулахыг зорьсон. Гол үзэл баримтлал нь:
- Нийтийн, нийгмийн өмчид суурилсан нийгэм;
- Бүгдээр тэгш байдалтай орших;
- Хувьсгалт өөрчлөлтөөр нийгмийг хөгжүүлэх;
- Хамтын зарчим зэрэгт шүтдэг.
СОЦИАЛЬ-ДЕМОКРАТИЗМ – Марксизмын номлолоос сурвалжтай. XX зууны эхээр марксизмын эрс хувьсгалт шинж, үл эвлэрэх байдлыг шүүмжлэн гарч ирсэн. Үндэслэгч Э.Бернштейн, К.Каутский. Капитализмыг илүү шудрага нийгмийн байгууллаар халах ёстой, гэхдээ хувьсгалт хүчирхийллийн аргаар хийхийг үгүйсгэсэн. Гол үзэл санаа:
- Өмнөө тавьсан зорилтыг ардчилсан тайван арга замаар хэрэгжүүлэх;
- Гуманист үзэл санаа,байр суурь;
- Аливаа асуудалд хөдөлмөрийн олон түмэн, нийт ард түмний ашиг сонирхлын үүднээс харах;
- Хамт олны үзэл санаа;
- Парламентат ёс;
- Улс орнуудын эв нэгдэл;
- Олон ургальч байдал зэргийг дээдлэдэг.
No comments:
Post a Comment