1920-иод оны дунд үеэс язгууртан ноёд, сүм хийдийн хөрөнгийг хурааж эхэлсэн үеэс угсаа гарлын хэв маяг задарч аажмаар анги-бүлгийн хэв маягт орох шилжилт явагдаж 1950-иад оны сүүл гэхэд малыг нийгэмчилж хувийн өмчийг бүрэн устгаснаар анги бүлгийн хэв маягт бүрэн шилжсэн байна.
Социализмын үед Монголын нийгэм нь ажилчин анги, хоршоолсон ард, сэхээтний давхаргаас бүрдсэн шинжтэй гэж тэр үеийн албан ёсны баримт бичгүүдэд тэмдэглэдэг байлаа. Энэ үед монголын нийгэмд нийгмийн удирдлагын захирагч анги нь үнэндээ шинэ анги болох номенкпатурчдын анги (намын мэдлийн ба нөөцийн боловсон хүчин-дээд анги) байсан юм. Тэд нийгмийн бүхий л хүрээ, давхарга тухайлбал, улс төрийн байгууллага, үйлдвэрлэлийн удирдлага, хөдөө аж ахуй, газар тариалан, барилга байгууламж, шинжлэх ухаан, боловсрол, урлаг, төрийн яам тамгийн газраас төрөн гарсан юм.ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс (2001) хийсэн судалгаагаар Монголын нийгмийн анги, давхрааны хэв маягийг дээд, дунд, доод түвшинд ангилан авч үзсэн байна.
1. Дээд ангид - харьцангуй богино хугацаанд хөрөнгө, мөнгөний зохих хуримтлалтай болсон, хэрэглээний өндөр хангамжтай, тансаг хангалуун амьдралтай, тохилог тавилга бүхий орон сууц, зуслангийн байшинтай, зарим нь гэрийн үйлчлэгч (жолооч)-тэй, үр хүүхдүүдээ хөгжингүй орнуудад суралцуулдаг зэргээрээ ялгарч байна. Бүрэлдэхүүний хувьд том пүүс компанийн эзэн, их гарын ганзгын наймаачин, удирдах албан тушаалтан, чөлөөт уран бүтээлчид. Ойролцоогоор хүн амын 3 орчим хувийг эзэлж байна.
2. Дунд ангид - дунд ангийн дээд бүлэг: боломжийн амьдралтай хүмүүс, тухайлбал, орон байр, хувцаслалт, хоололтын хувьд дутагдах зүйлгүй, гэр бүлийн орлого нь зарлагаа бүрэн нөхөөд хуримтлуулах болон эргэлтийн хөрөнгө, эд хогшил худалдан авах боломжтой, соёл ахуйн хэрэглээгээ хангах, амьдралын түвшингээ дээшлүүлэх эрмэлзлээ биелүулэх чадвартай. Ийм хүмүүс 8-15 хувийг эзэлж байна.
Дунд ангийн гол цөмийг өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чаддаг боловч төдийлөн илүү гаргаж хуримтлуулж чадахгүй байгаа хүмүүс бүрдүүлж байна. Ийм бүлгийнхэн 30-35 хувийг эзэлж байна.
Дунд ангийн гол цөмийг өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чаддаг боловч төдийлөн илүү гаргаж хуримтлуулж чадахгүй байгаа хүмүүс бүрдүүлж байна. Ийм бүлгийнхэн 30-35 хувийг эзэлж байна.
3. Нийгмийн доод ангид - үндсэндээ амьдралын наад захын хэрэгцээгээ дөнгөн данган, эсвэл бүр хангаж чаддаггүй хүмүүс багтдаг. Ийм хүмүүс 50-60 хувийг эзэлж байгаагаас нэн ядуу хүмүүс 10 орчим хувийг эзэлж байна. Эдийн засагчдын тооцоо судалгаагаар хүн амын 36-50 хувь нь амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ажээ.
Тус судалгаагаар судалгаанд оролцогсодын 65,8 хувь нь өөрсдийгөө дунд ангид, 0,8 орчим хувь нь дээд ангид хамруулсан байна.
Тус судалгаагаар судалгаанд оролцогсодын 65,8 хувь нь өөрсдийгөө дунд ангид, 0,8 орчим хувь нь дээд ангид хамруулсан байна.
1 | Дээд давхраа (А статус) | Төр засгийн өндөр дээд албан тушаалтнууд, улс төр, эдийн засгийн элит |
2 | Дундаас дээгуүр социал давхраа (В статус) | Төр засгийн дунд тушаалын албан тушаалтан, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, банк санхүү, худалдаа аж үйлдвэрийн болон томоохон пүүс, компани захирал, эзэд, соёл урлаг, спортын элитийн бүлэг |
3 | Социаль дунд давхраа (С статус) | Жижиг,дунд үйлдвэрийн захирал, эзэд.томоохон компани үйлчилгээний салбарын менежер, их дээд сургууль коллежийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, эмч гэх зэрэг цагаан захтны зарим бүлгүүд, төр засгийн доод шатны албан тушаалтнууд, цэрэг, цагдаагийн дээд, дунд тушаалын офицерүүд, шүүх хяналтын байгууллагын албан хаагчид, чинээлэг малчид, өндөр мэргэжлийн ажилчид |
4 | Дундаас доогуур социал давхраа (С ба Д статус) | Дунд сургуулийн багш нар, эмнэлгийн дунд мэргэжлийнхэн, цэрэг, цагдаагийн доод тушаалын офицерууд, жижиг үйлдвэрлэгчид ба худалдаачид, малчид, мэргэжилтэй ажилчид гэх мэт |
5 | Социаль доод давхраа (Д статус) | Мэргэжилгүй ажилчид, цөөн малтай малчид, ажилгүйчүүд, тэтгэвэрийнхэн, тахир дутуу иргэд, ядуучууд орно. Энэ давхрааны доод үе буюу « Ёроолынхныг» орон гэргүй тэнэмэл хүмүүс, гуйлгачид, архаг архичид, хулгайч дээрэмчид гэсэн бүлгийнхэн бүрдүүлнэ |
Тэрчлэн судлаач Х.Гүндсамбуу (2002) өнөөгийн Монголын нийгмийн давхраажлыг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1. Монголын уламжлалт давхраажилт буюу малчдын
2. Шинэхэн давхраажилт буюу ажилчдын давхраажилт
3. Дээдсийн давхраажил: улс төрчид, баячууд, онцгой авъяас чадвар бүхий хүмүүс
4. Доодсын давхраажил: ажилгүйчүүд, ядуучууд, ёроолын бүлгүүд
5. Хот, хөдөө дэх давхраажил: хотын ба хөдөөний оршин суугчдын давхраажил
6. Завсрын бүлгүүдийн давхраажил: оюутнууд, далд ажил эрхлэгсэдийг багтаан үзжээ.
1. Монголын уламжлалт давхраажилт буюу малчдын
2. Шинэхэн давхраажилт буюу ажилчдын давхраажилт
3. Дээдсийн давхраажил: улс төрчид, баячууд, онцгой авъяас чадвар бүхий хүмүүс
4. Доодсын давхраажил: ажилгүйчүүд, ядуучууд, ёроолын бүлгүүд
5. Хот, хөдөө дэх давхраажил: хотын ба хөдөөний оршин суугчдын давхраажил
6. Завсрын бүлгүүдийн давхраажил: оюутнууд, далд ажил эрхлэгсэдийг багтаан үзжээ.
Амьжиргааны түвшний судалгаануудаас үзэхэд 1992-1995 онд баян ба ядуу хүмүүсийн ялгаа шинэ байдлаар үүсч, 1995 оноос хойш Монголд ядуурал улам гүнзгийрч, дундаж давхрааныхны эзлэх хувийн жин буурч, ядуу, нэн ядуу өрхийн тоо нэмэгдэж, нийгмийн ялгарал улам бүр нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
No comments:
Post a Comment