10-р танхим: Ардчиллын үеийн Монгол (1990- өнөөг хүртэл)
1989 оны үед дэлхий нийтэд коммунизмын үзэл баримтлал уналтад орж эхэлсэн бөгөөд гадаад орчноос гүн хамааралтайгаар монгол орон энэ өөрчлөлтөд татагдан орсон юм. Эрх чөлөө, ардчилалыг хүсэмжилсэн залуучууд Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо зэрэг эвсэл холбоод байгуулагдсан нь ардчилсан хөдөлгөөн бүх орон даяар өрнөх үндсэн нөхцөл болжээ. Улмаар олон намын тогтолцоотой болов. Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн эрчимжиж тэмцлийн хурц хэлбэр улс төрийн өлсөглөнг зарлав.
МоАХ-ныхон 1990 оны 3-р сард Сүхбаатарын талбайд төрийн эрх баригчид, Засгийн газрыг огцруулах шаардлагыг тавьж өлсгөлөн зарласан юм. МАХН-ын 8-р бүгд хурал хуралдаж Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, намын удирдан чиглүүлэх үүргийн тухай Үндсэн хуулийн заалтаас татгалзах шийдвэр гаргав. 7-р сард бүх нийтийн сонгууль явуулж МАХН нийт саналын 60%, бусад шинэ намууд 40% санал авав.
Шинэ засгийн газар нэн яаралтайгаар ажил хэргээ эхлэж дараагийн байнгын тогтвортой засгийн газрыг байгуулахын тулд Шинэ үндсэн хуулийг батлах ажлыг хийсэн билээ. Жил гаруй толгой өөд татах завгүй ажиллан, асуудлыг хэлэлцэн 1992 оны 1-р сарын 25-нд Шинэ үндсэн хуулийг баталжээ.
Улс орон феодалын нийгмээс коммунизмд, 1990 оноос ардчилсан ба зах зээлийн нийгэмд шилжсэн. Гэсэн ч өмнөх чиг хандлага нь маш хэцүү байдалтай байсан. Засгийн газрыг дахин эмхлэн байгуулахтай зэрэгцээд монголд оруулсан оросын тусламжийн зээллэг хүнд цохилт болсон. Тэр нь ойролцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 1/3-тэй дүйцэх хэмжээтэй байжээ. Үйлдвэрүүд зогсож, хэрэгцээтэй бараа материал хомсдож, архи, хонины мах, талх зэрэг хүнсийг картаар олгох болсон. Картаар хүнс олгох тогтолцоо 1991-1993 он хүртэл үргэлжилжээ.
Монгол орныг хөгжил дэвшлийн замд оруулсан 1990 оны ардчилсан шинэчлэлт нь Монгол дахь өөрчлөлт шинэчлэлтийг эргэлт буцалтгүй болгож, ардчилсан нийгэм байгуулах явцыг түргэтгэсэн 20-р зууны Монголын түүхэн дэх улс төрийн томоохон үйл яюц болох 1911-1912 он, 1921 оны түүхэн үйл явдлын шууд үргэлжлэл нь байв.
No comments:
Post a Comment