1992 оны сонгууль
1996 оны сонгууль
2000 оны сонгууль
2004 оны сонгууль
2008 оны сонгууль
14 дүгээр зүйл. Сонгуулийн байгууллагын тогтолцоо
14.1.Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь сонгуулийн төв, орон нутгийн байгууллагаас бүрдэнэ.
14.2.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, орон нутгийн байгууллага нь сонгуулийн тойргийн хороо /цаашид “тойргийн хороо” гэх/, тойргийн салбар хороо /цаашид “салбар хороо” гэх/, сонгуулийн хэсгийн хороо /цаашид “хэсгийн хороо“ гэх/ байна.
14.3.Сонгуулийг улс, тойрог, хэсгийн хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог, салбар, хэсгийн хороо /цаашид “сонгуулийн хороод” гэх/ эрхлэн явуулах бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны талаар дараахь зарчмыг мөрдлөг болгоно:
14.3.1.тойрог, салбар, хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог тогтооход ажлын хэмжээ, энэ хуулийн 14.3.3-т заасныг үндэслэх
14.3.2.тойрог, салбар, хэсгийн хороод байгуулагдсан өдрөөс эхлэн Сонгуулийн ерөнхий хороо тойргийн хорооны, тойргийн хороо харьяалах салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд өөрсдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх
14.3.3.тойрог, салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлах бөгөөд эвсэлд нэгдэн орсон намуудын төлөөллийг эвслийн төлөөллөөр тооцох
14.3.4.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох
14.3.5.сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд төрийн улс төрийн албан тушаалтныг оруулахыг хориглох
14.3.6.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч байхыг хориглох
14.3.7.сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдлийг зохион байгуулах, өөгшүүлэх, бусад хэлбэрээр дэмжихийг хориглох.
14.4.Сонгуулийн хороодын гишүүн ёс зүйн дүрэмтэй байх бөгөөд түүнийг Улсын Их Хурал батална.
/Энэ хэсэгт 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
14.5.Сонгуулийн хороодоос сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.
14.6.Сонгууль зохион байгуулж явуулах хугацаанд тойрог, салбар, хэсгийн хороодын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.
14.7.Сонгууль бэлтгэн явуулахад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу оролцоно.
14.8.Энэ хуулийн 14.3.7-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг 200000-250000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах ба ийнхүү хассан бол түүнийг санал болгосон этгээд нь дахин түүнийг болон өөр хүний нэрийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд санал болгох эрхгүй.
14.9.Энэ хуулийн 14.6-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай5, Прокурорын байгууллагын тухай6, Шүүхийн тухай7 хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр торгоно.
15 дугаар зүйл. Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх
15.1.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн төв байгууллага мөн.
15.2.Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна
No comments:
Post a Comment