Saturday, January 8, 2011

35.Иргэний нийгмийн тухай ойлголт

Хүний тогтвортой хөгжлийг хангах тааламжтай орчныг төр дангаараа, эсвэл зах зээл дээр ажлын байр, орлого бий болгогч хувийн хэвшлийн оролцоотойгоор ч бүрдүүлж чадахгүй, энд иргэний нийгмийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагтай гэдэг нь дэлхийн олон орны хөгжлийн туршлагаас нэгэнт тодорхой болжээ.
Иймд сүүлийн арваад жил олон улсын хөгжлийн байгууллагууд иргэний нийгэмд илүү анхаарах боллоо. Олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлж байдаг хөгжлийн хөтөлбөрүүдийг “ Иргэний нийгмийг чадваржуулах”-д чиглүүлэх боллоо. Иргэний нийгэм нь аливаа нийгмийн улс төрийн болон нийгмийн харилцааг хөгжүүлэгч, нийгмийн бүлэглэлүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог идэвхжүүлэгч механизм болж өгдөг. Ерөөс иргэний нийгэм гэдэг нь “ хүмүүс хамтран нэгдэж, үзэл бодлын хүрээгээрээ өөрсдөө зохион байгуулагдах”-ыг хэлэх ба үйл ажиллагаандаа дараах зорилтуудыг мөрдлөг болгодог байна. Үүнд:
- тэдэнд тулгарч буй асуудлаар төрийн бодлогод нөлөөлөх боломжийг хүмүүст олгох
- нийгмийн нөөцөөс хүртэх арга замыг олоход хүмүүст дэмжлэг үзүүлэх
- нийгмийн амьдралд оролцох ба нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг хүмүүст өгөх
Хөгжиж буй орнуудын хувьд иргэний нийгэм цэцэглэн хөгжиж тааламжтай орчин бүрдүүлэх нь чухал бөгөөд түүнд дараах хүчин зүйлүүд багтана. Үүнд:
- иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг бататгасан хууль эрх зүйн орчин бүрдүүлэх
- бизнесийн байгууллагууд болон буяны байгууллагуудын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих үйл явцыг хурдасгах зорилгоор төрөөс татварын болон бусад хэлбэрийн урамшууллын бодлого хэрэгжүүлэх
- шийдвэр гаргах үйл явц болон гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавихад иргэний нийгмийн оролцоог хангах, механизмыг бий болгох
- төрөөс болон донор байгууллагуудын зүгээс дэмжлаг үзүүлэх

Иргэний нийгэм нь хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг. Төр бол нийтийн эрх ашгийг хамгаалж байдаг. Энэ хоёр нөхцөлдөж байж байж сая жинхэнэ зөв нийгэм төлөвшинө. Төр ба иргэний нийгмийн ухагдахуунууд нь нийгмийн амьдралын өөр өөр талыг илтгэн харуулдаг. Тухайлбал: төр нь нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг бол иргэний нийгэм нь хувийн эрх ашгийг илэрхийлж байдаг. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралд төрийн оролцоо, тусламжгүйгээр өөрсдийн хэрэгцээ, ашиг сонирхлоо хэрэгжүүлж байх тэр орчинг "Иргэний нийгэм" гэж ойлгож болно. Иргэний нийгмийн шинжийг бүрдүүлэхийн тулд:
- чөлөөтэй хэвлэн нийтлэх
- хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
- улс төрийн олон намыг хүлээн зөвшөөрөх
- шударга өрсөлдөөнт сонгуулийн системийг бий болгох
- хувийн өмчин дээр тулгуурласан өрсөлдөөнт зах зээлийн нийгмийг бий болгох
- олон төрлийн өмчит нийгмийг бий болгох, түүнийг хүлээн зөвшөөрөх, гэх мэтийг эрх зүйт төрөөр баталгаажуулж өгөх шаардлагтай.

Харин иргэний нийгэм төлөвших орчинг төр бий болгон зохицуулж өгөх ёстой.
1. Эдийн засгийн хүрээнд: өмчийн олон хэлбэр эрх тэгш хөгжиж, хүмүүс хувийн өмчтэй байж, түүнийгээ захиран зарцуулах, чөлөөт үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, шударгаар өрсөлдөх нөхцлийг хангах ёстой.
2. Нийгмийн хүрээнд: арьс өнгө, нас хүйс, үндэс угсаа, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хуулийн хүрээнд үүрэг хариуцлагыг нь адил тэгшээр илэрхийлэх, иргэд ашиг сонирхлоо илэрхийлсэн эвсэл холбоо, сонирхлын бүлгүүдийг бий болгож, тэдний үйл ажиллагааны чөлөөт байдлыг эрх зүйн хувьд баталгаажуулсан байх ёстой.
3. Оюун санааны хүрээнд: нийгмийн гишүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх, аливаа нэг улс төрийн байгууллагаас оюун санааны хувьд бие даасан байдалтай байх, радио телевиз гэх мэт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг багтаасан мэдээллийн эрх чөлөөт орон зайг бий болгох ёстой.
4. Улс төрийн хүрээнд: эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилсан байх, чөлөөт ардчилсан сонгуулийн систем бүрэлдэж, олон намын тогтолцоо бүрэлдсэн байх, түүнчлэн иргэдийн төр нийгмийн хэрэгт оролцох боломжийг хангах, орчныг бүрдүүлэх ёстой.
Ингэж байж сая иргэний нийгэм төлөвшиж, оршин тогтноно гэж дэлхийн ардчилал өндөр хөгжсөн болон харьцангуй богино хугацаанд иргэний нийгмийн бие даасан хувилбаруудыг бий болгосон орнууд үздэг. Иргэний нийгэм нь өргөн утгаараа нийгмийн түүхэн тодорхой төлөв байдлыг илэрхийлдэг бол явцуу утгаараа нийгмийн амьдралын мөн чанарын тал хүрээг илэрхийлдэг. Германы сэтгэгч Ф.Б Хоумполд: Төрийн дотор таатай нөхцөл бий болгох явдал бол Иргэний нийгмийн үзэл санаа. Иргэд төрөөс тусламж авах тусмаа түүний эрч хүчийг нь сулруулж, бие даах байдлыг нь алдагдуулж байдаг. Энэ үзэл санаа нь төрийн эрх мэдлийг халах ёстой гэж үзсэн.

1 comment:

  1. Best Online Casino for US Players 2021 | Online Casino Reviews
    Best Online Casino for US Players 2021 · 인카지노 1. Red Dog Casino – Best Overall Casino Online · 2. Caesars Casino 바카라 사이트 – Best งานออนไลน์ Casino Online · 3. Unibet – Best

    ReplyDelete