Системийн онол 20-р зууны хориод оны үеэр биологийн шинжлэх ухаанд анх үүссэн гэж үздэг. Людвиг фон Берталанфи эд эсийг судлан түүнийг харилцан хамааралтай элементийн нийлбэр цогц буюу гадаад орчинтой холбоотой систем гэж тодорхойлсон байна.
Социологт судалгааны системийн аргыг хэрэглэсэн эрдэмтэн бол Парсонс юм. Түүний үзэж байгаагаар аливаа систем өөрийн хэрэгцээ сонирхлыг хэрэгжүүлэхийн тулд 4 янзын үүрэг гүйцэтгэдэг.
1. Адаптацийн буюу дасан зохицох
2. Зорилгод хүрэх үүрэг
3. Интеграцчлах үүрэг
4. Латентний үүрэг буюу загварын хэвийн байдлыг хангах
Парсонс улс төрийн системд 3 институтыг багтаасан.
1. Хошуучлагч
2. Засаглалын байгууллагууд
3. Регламентац буюу журам тогтоох
Системийн онол:
1. Оролт
2. Өөрчлөн байгуулалт
3. Гаралт
Улс төр судлаач Америкийн эрдэмтэн Д. Истон:
Түүний үзэж байгаагаар системд оролт гэсэн суваг байдаг бөгөөд шаардлага дэмжлэг гэсэн хоёр хэлбэртэйгээр гаднаас мэдээ түүгээр орж ирдэг. Шаардлага нь засаглалын субъект зүй ёсны хуваарилалт хийх учиртайг үүрэг болгосон илэрхийллийн хэлбэр гэж Истон тодорхойлжээ. Шаардлага:
1. Хүрээлэн байгаа орчноос ирж байгаа гадны
Системээс өөрөөс нь гарч байгаа дотоод гэж ангилдаг.
Дэмжлэг:
1. Материаллаг
2. Материаллаг бус гэж ангилдаг.
Америкийн эрдэмтэн Г. Алмонд:
Нийгэм оршин тогтнож зорилгодоо хүрэхэд шаардлагатай тогтолцооны нэг хэсэг гэж Алмонд улс төрийн системийг тодорхойлжээ. Гаднаас орж буй мэдээлэл өөртөө олон зүйлийг багтаадаг.
1. Хүн амын улс төрийн нийгэмшилт ба идэвхижилт
2. Сонирхлын дүгнэгдсэн нэгтгэгдсэн байдал
3. Сонирхлыг артикуляцлчлах, агрегацлах
Гаднаас:
1. Хүрээлэн буй орчноос-хууль тогтоох үйл ажиллагаа
2. Хэм хэмжээ-Засгийн газрын гүйцэтгэн захирамжлах
3. Хэм хэмжээг хэлбэржүүлэх-хууль зүйн хэлбэрт оруулна.
4. Мэдээллийн гадагшилт-засгийн газрын практик үйл ажиллагаа
Америкийн улс төр судлаач Дойч:
Улс төрийн коммуникаци гэдэг нь улс төрийн мэдээллийг дамжуулах үйл явц мөн. Улс төрийн системийн зорилгодоо хүрэх үйл явц:
1. Системд үзүүлэх мэдээллийн ачаалал
2. Шинэ үүссэн нөхцөлд зохицох
3. Өөрчлөлтийг тооцох
4. Өрнөлтийг урьдчилан харах
No comments:
Post a Comment