Saturday, January 8, 2011

18.Улс төрийн харилцаа түүний хэм хэмжээ

Улс төрийн харилцаа нь нийгмийн чиг хандлагаараа тогтнож буй улс төрийн системийг бэхжүүлэх гэсэн эсвэл сөрөг хүчний сонирхлыг илэрхийлсэн харилцаа гэж ялгагдана. Улс төрийн системийн чухал хэсэг бол улс төрийн хэм хэмжээ болон зарчмууд юм.

16.Улс төрийн хошуучлал орчин үеийн онолууд

Улс төрийн хошуучлалын судалгааны уламжлалт сэтгэлгээнд домог зүй, түүх, шашин, гүн ухааны хандлагууд давуутай зонхилж иржээ. Улс төрийн хошуучлалын онол 19-20-р зууны үед хөгжсөн. Улс төрийн хошуучлалын судалгааны хандлага:

15.Засгийн газрын бүрэн эрх бүтэц бүрэлдэхүүн

1. Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.

2. Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.Улс төрийн системийн онол загвар

Системийн онол 20-р зууны хориод оны үеэр биологийн шинжлэх ухаанд анх үүссэн гэж үздэг. Людвиг фон Берталанфи эд эсийг судлан түүнийг харилцан хамааралтай элементийн нийлбэр цогц буюу гадаад орчинтой холбоотой систем гэж тодорхойлсон байна.

4.Улс төрийн шийдвэр, шийдвэр гаргах үйл явц

Шаардлага дэмжлэг нь улс төрийн системийн нэгэн чухал хэсэг бөгөөд засаглагч үйл ажиллагаагаа явуулахдаа үүнийг тооцоолох нь зүйтэй юм. Шаардлага улс төрийн системийг сулруулах хандлагатай байдаг бол дэмжлэг түүнийг хүчирхэг болгодог хандлагатай.

37.УИХ зохион байгуулалт

20 дугаар зүйл
Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.
 21 дүгээр зүйл
1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

36.Classic Democracy

Classic Democracy
Сонгодог ардчилал нь Эртний Грекийн хамгийн том бөгөөд хүчирхэг хот улс болох Афинаас үүсэлтэй. Тухайн үед Афин хотод шууд ардчилал хөгжиж байсан бөгөөд хот улс болон иргэдэд хамаатай бүхий л гол асуудлыг бүх иргэдийн чуулган буюу Иклесиа (Ecclesia)-аар хэлэлцэн шийдвэрлэдэг байсан байна.

35.Иргэний нийгмийн тухай ойлголт

Хүний тогтвортой хөгжлийг хангах тааламжтай орчныг төр дангаараа, эсвэл зах зээл дээр ажлын байр, орлого бий болгогч хувийн хэвшлийн оролцоотойгоор ч бүрдүүлж чадахгүй, энд иргэний нийгмийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагтай гэдэг нь дэлхийн олон орны хөгжлийн туршлагаас нэгэнт тодорхой болжээ.

34.Лоббизм

Лоббизм түүний чиг хандлага
Орчин үеийн гарал үүсэл нь анх Америкийн конгресст (хууль тогтоох байгууллагад) хөрөнгөтөн баячууд, санхүүгийн олигархуудын зүгээс өөрсдийн эрх ашгаа хамгаалах зорилгоор гишүүдийн саналыг худалдан авах хэлбэртэй хөшигний цаана ажиллаж байгаад 1940-өөд онд бут цохигдож, хуулийн хатуу хяналтад орсон байна.

33.Монгол дахь улс төрийн намын систем


УЛС ТӨРИЙН НАМЫН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ. Улс төрийн намын үүслийг ХVII-XVIII зууны үеэс эхлэн тооцдог бөгөөд энэ нь язгууртны дугуйлан, жлс төрийн клуб, олон түмнийм гэсэн гурван үе шатыг дамжин хөгжиж иржээ. Дугуйлан, клубын үе шатыг улс төрийн намын ТҮҮХИЙН ӨМНӨХ ҮЕ гэж үздэг. Европод олон түмнийг хамарсан улс төрийн намууд XIX зууны сүүлийн хагаст бүрэлдэснээр орчин үеийн намын үүсэл тавигдсан юм.

32.УЛС ТӨРИЙН МӨРГӨЛДӨӨН

(лат. conflictus- зөрчил мөргөлдөөн, political conflict, политический  конфликт) - улс төрийн зорилго, ашиг сонирхол, үнэт зүйлс, байр сууриараа өөр хоорондоо тэрсэлдэгч субъектүүдын зөрөлдөөн, тэмцэл юм. Ашиг сонирхлын; үнэт зүйлсийн; адилсалын мөргөлдөөн гэсэн үндсэн гурван хэлбэртэй.

31.Сонгуулийн систем тухай

МАЖОРИТАР СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО
Тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялалт байгуулсанд тооцох ёстой гэсэн олонхийн зарчмыг баримталдаг. Тухайлбал, бусад бүх нэр дэвшигч 1-хан санал авсан тохиолдолд 2 санал авсан нэр дэвшигч сонгогддог. Олон мандаттай тойрогтой тохиолдолд нэр дэвшигчдийг авсан саналынх нь тоогоор эрэмбэлж, мандатын тоогоор суудал хуваарилна. Мажоритар сонгуулийн нөлөөнд улс төрийн орчинд хоёр намын тогтолцоо төлөвших магадлалтай гэж судлаачид үздэг.

30.Төр түүний үндсэн шинж үүрэг

Төрийн шинж хандлага: Нийт нийгмийг хамарсан улс төрийн бодлого шийдвэр зөвхөн төрийн оролцооны хүчээр хэрэгждэг.Иймээс төр нийгмийг бүхэлд нь зохион байгуулах, зохицуулах, нийгмийн ирээдүйн хөгжлийг тодорхойлдог. Улс төрийн сэтгэлгээний түүхэнд төрд хандах 2 үндсэн хандлага байдаг.

29.МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ



 20 дугаар зүйл
Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.
 21 дүгээр зүйл
1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.

28.Улс төрийн зөвшилцөл

Зөвшилцөл гэдэг нь Латинаар хамтран мэдрэх, ойлгох гэсэн үгнээс гаралтай. Зөвшилцөлийн үндсэн дээр талууд нийтлэг байр суурь ойлголттой болно. Зөвшилцөл гэдэг нь ямарваа нийгэмлэгт олонх гишүүд нийтэд үйлчлэх дэг журам хэм хэмжээний талаар харилцан тохиролцохыг хэлнэ. Ардчилсан улс төрийн системд зөвшилцлийн үндсэн 3 систем байдаг.

27.Эрх зүйт төрийн үндсэн шинж

1.Иргэний нийгэм өндөр хөгжсөн
2.Хүмүүсийн хангалуун амьдралын төлөө хариуцлага хүлээдэг
3.Хүний эрхийг хүлээн зөвшөөрдөг
4.Хууль бүх хүнд адил үйлчилдэг
5.ҮХ-д төрийн эрх мэдэл баталгаажсан байдаг
6.Хууль тогтоох гүйцэтгэх шүүх байгууллагууд хоорондоо уялдаатай бие биенээсээ хараат бус бна
7.Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө
8.Хувь хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана
9. Монгол улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. 

26.МУ-ын ардчилсан сонгууль,сонгуулийн тухай хууль

1992 оны сонгууль

Анхны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл - 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.

25.Улс төрийн лидерийн имиж

Лидер буюу манлайлагч бол хүмүүсийн хамтын үйл ажиллагаа, харилцааны зохион байгуулалтад гол үүрэг гүйцэтгэдэг, нэр хүнд бүхий бие хүн, хамт олон, бүлгийн гишүүн юм. Ихэвчлэн удирдагч эерэг хувийн имиж бүрдүүлэхийг хичээдэг.

24.Улс төрийн дэглэм мөн чанар

УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ УХАГДАХУУН. 
Улс төрийн дэглэм нь тухайн нийгмийн мөн чанарыг илэрхийпж байдаг бөгөөд энэ утгаараа төрийн дэглэм гэсэн ойлголтоос өргөн утгатай юм. Улс төрийн дэглэм нь төрийн бус улс төрийн институтууд (нам, хөдөлгөөн, сонирхолын бүлэг гэх мэт), улс төрийн эрх чөлөө, хувь хүний эрх зүйн байдал зэрэг ойлголтуудыг давхар агуулж байдаг. 

22.Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөө

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/ амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

21.Тоталитаризм

Тоталитар улс төрийн дэглэм.
Тоталитаризм гэсэн хэллэг нь латин хэлний «to-talitas» буюу бүхэл, бүтэн гэсэн үгнээс гаралтай бөгөөд анх 1925 онд италийн фашизмыг үндэслэгч Б.Муссолини өөрийн улс төрийн хөдөлгөөнийг тодорхойлон хэрэглэсэн байдаг.

20.МУ-ын ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрх

1. Ерөнхийлөгч дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ;

19.Монголын нийгмийн социал бүлгүүдийн ашиг сонирхлын ялгарал

1920-иод оны дунд үеэс язгууртан ноёд, сүм хийдийн хөрөнгийг хурааж эхэлсэн үеэс угсаа гарлын хэв маяг задарч аажмаар анги-бүлгийн хэв маягт орох шилжилт явагдаж 1950-иад оны сүүл гэхэд малыг нийгэмчилж хувийн өмчийг бүрэн устгаснаар анги бүлгийн хэв маягт бүрэн шилжсэн байна.

17.ТББ үйл ажиллагаа нийгэмд гүйцэтгэх үүрэг


ТББ үйл ажиллагаа нийгэмд гүйцэтгэх үүрэг
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ

Бид хүний нэр төр, эрхэм чанар, эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, хүн төвтэй ардчилсан нийгэм, эрх зүйт төрийн зарчмын хүрээнд нийгмийн ашиг тусын төлөө үйл ажиллагаа явуулахдаа авилга, хүчирхийллээс ангид байж, итгэл үнэмшил, амьдралын хэв маяг, үзэл бодлоо бусдад тулгахгүй. Бид дараах үнэт зүйлс, ёс зүйн зарчмыг чандлан сахиж, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд тэдгээрийг мөрдөхийн төлөө хичээн чармайхаа тунхаглан энэхүү баримт бичигт нэгдэн орж байна. 

14.Улс төрийн систем ба намын эзлэх байр суурь

Монголын нийгмийн амьдралд гарч буй гүнзгий өөрчлөлттэй холбоотойгоор нийгмийн улс төрийн хүрээнд ч өөрчлөлт гарч, улс төрийн шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож төлөвшиж байна.

13.Автораторизм

Авторитар улс төрийн дэглэм. Авторитаризм нь нэг буюу хэсэг хүмүүсийн захиран дарангуйлах улс төрийн дэглэм бөгөөд тоталитар болон ардчилсан дэглэмийн хоорондод завсрын хэлбэр юм. Уг дэглэмийн гол онцлог нь тоталитар дэглэм шиг нийгмийн амьдарлын бүх хүрээг хянадаггүй, нэгдмэл үзэл суртал тулгадаггүй, эдийн засаг хувийн амьдарлын хүрээнд тодорхой хэмжээний эрх чөлөө олгож, иргэний нийгмийн зарим шинж төрхийг агуулдгаараа тоталитар дэглэмээс ялгагдан үүгээрээ ардчилсан дэглэмтэй төстэй болдог.

11.Сонирхлын бүлгийн онол ангилал

Бүлгийн онол: бодлого бүлгүүдийн сонирхлын тэнцвэрийн цэг болох нъ
Бүлгийн онол нь улс төрийн бодит байдлын мөн чанар бол бүлгүүдийн хоорондын харилцан үйлдэл юм гэсэн үндэслэлээс үүдэлтэй.

10.Төрийн мөн чанар, үүслийн тухай онол

Төрийн мөн чанар – маш олон талтай иж бүрэн ойлголт юм. Түүнийг зөвхөн хэдэн шинжээр нь, эсвэл үүргээр нь тодорхойлж болохгүй. Төрийн онолын судлагдахууны бүх асуудлууд төрийн мөн чанарыг дэлгэн харуулахад чиглэгдэж байдаг.

9.Монгол дахь намын систем төлөвшил

Ардчилсан хөгжлийн хориод жилд манай оронд болсон Ерөнхийлөгчийн болон парламентын, түүнчлэн орон нутгийн сонгуулийн явц, үр дүнг цэгнэн үзвэл, манай иргэдэд улс төрийн соёл эерэгээр төлөвшиж, сонгох, сонгогдох, саналаа өгөх хариуцлага өсч, бусдаас хараат бус бие даасан сонголт хийх талаар харьцангуй хангалттай хийгээд хүрэлцэхүйц дадал, чадвар, туршлага суусан гэж хэлж болохоор байна. Харин сонгуулийн тогтолцооны талаар улс төрчдийн дунд харилцан адилгүй үзэл бодол бий.

8.Монгол дахь ардчиллын шинэчлэлт

10-р танхим: Ардчиллын үеийн Монгол (1990- өнөөг хүртэл)
1989 оны үед дэлхий нийтэд коммунизмын үзэл баримтлал уналтад орж эхэлсэн бөгөөд гадаад орчноос гүн хамааралтайгаар монгол орон энэ өөрчлөлтөд татагдан орсон юм. Эрх чөлөө, ардчилалыг хүсэмжилсэн залуучууд Монголын ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилтэт холбоо зэрэг эвсэл холбоод байгуулагдсан нь ардчилсан хөдөлгөөн бүх орон даяар өрнөх үндсэн нөхцөл болжээ. Улмаар олон намын тогтолцоотой болов. Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн эрчимжиж тэмцлийн хурц хэлбэр улс төрийн өлсөглөнг зарлав.

7.Социаль төрийн онцлог шинж

 СОЦИАЛЬ ТӨР (social state, социальное государство) - иргэдийнхээ нийгмийн хамгаалал, ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөл зэрэг хүн бүрт амьдралын адил боломжийг олгохыг зорьсон нийгмийн байгууллын үзэл санаа. Нийгмийн халамж үйлчилгээнд анхаарах нь төрийн үндсэн үүрэг гэж үздэг. Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, хүн бүрийг ажил болон орлогын эх үүсвэрээрээр хангахыг эрмэлзэнэ.  

6.Улс төрийн намын тухай Монгол улсын хууль


Нам байгуулах

 8 дугаар зүйл. Нам үүсгэн байгуулах
8.1. Намыг зохион байгуулах Их Хурал /цаашид “үүсгэн байгуулах хурал” гэх/-аар үүсгэн байгуулна.

8.2. Намыг үүсгэн байгуулах хурлын бэлтгэлийг урьдчилан хангах ба зохион байгуулж явуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байна.

5.МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГА


 57 дугаар зүйл
1. Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

3.Ардчилсан төрийн шинж

Ардчилал



Ардчилалд сонгууль маш чухал үүрэгтэй
Ардчилал нь улс төрийн онолын хувьд өөр хоорондоо холбоо хамааралтай засаглалын хэлбэр, улс төрийн философиудын цогц юм. Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль явагддаг явдал. Чөлөөт сонгууль явагдахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөтэй байдал, хууль ёсны дагуу удирдах зэрэг зүйлс хэрэгтэй байдаг.

2.Артикуляци

СОНИРХЛЫН БҮЛЭГ (группа интересов, interest group) нийтлэг ашиг сонирхлын үндсэн дээр улс төрийн шийдвэр гаргах үйл явцад шууд буюу шууд бус аргаар нөлөөлөх зорилгоор иргэдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан хувь хүмүүсийн нэгдэл юм. Сонирхлын бүлгүүдийн үндсэн үүрэг бол ашиг сонирхлоо нэгтгэх, илэрхийлэх, мэдээлэх, улс төрийн элитийг төлөвшүүлэх явдал болно.

1.Улс төрийн систем бүтэц

УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ УХАГДАХУУН. Улс төрийн систем бол нийгмийн системийн тодорхой нэгэн төрөл юм. Улс төр, түүний дотор төрийн засаглалын хэрэгжилт нь өөр өөрийн евөрмөц ашиг сонирхол бүхий янз бүрийн анги, бүлэг, хүчний бие даасан болон өөр хоорондоо сүлжилдсэн харилцаанд орсон үйл ажиллагааны үр дүн байдаг.