Төрийн шинж хандлага: Нийт нийгмийг хамарсан улс төрийн бодлого шийдвэр зөвхөн төрийн оролцооны хүчээр хэрэгждэг.Иймээс төр нийгмийг бүхэлд нь зохион байгуулах, зохицуулах, нийгмийн ирээдүйн хөгжлийг тодорхойлдог. Улс төрийн сэтгэлгээний түүхэнд төрд хандах 2 үндсэн хандлага байдаг.
1.Төр бол тодорхой нутаг дээр оршин буй улс орон ард түмнийг хэлнэ. Германы эрдэмтэн Штаммлер төр нь засаглалын аппарат байхаас гадна хүмүүсийн хамтын ажиллагааны зохион байгуулалт
2.Төрийг улс төрийн засаглал ноёрхол гэх ойлголтуудтай шууд холбож үзэх хандлага. Төр нийгэм гэсэн 2 ойлголтыг сонгож авч үзэх хэрэгтэй.Энэ санааг анх Макиавелли гаргаж ирж Гегель хөгжүүлсэн.
Төрийн шинж:
1.Тодорхой нутаг дэвсгэр дээр засаглалын дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг
2.Нийгэмд албадлага хэрэгжүүлдэг цорын ганц байгууллага
3.Төр нийт нутаг дэвсгэр даяар зайлшгүй шинжтэй байдаг
4.Төр бол нийтлэг шинжтэй
5.Төр бол нийгмийн нэгдэл нягтралыг хангадаг
Төрийн үүрэг
Төр нь нийгэмд нийтлэг хэрэгждэг шийдвэрүүдийг гаргаж байдгийн хувьд гадаад дотоод үүргүүдийг хүлээж байдаг.
Дотоод үүрэг:
1.Нийгмийн байгууллын хөгжлийг хангадаг
2.Хүний эрхийг хангадаг
3.Нийгэм дэх нөөцийг хуваарилдаг
4.Ард түмний улс төрийн нийгэмшилтийг хангадаг
Гадаад үүрэг:
1.Тусгаар тогтнолыг баталгаажуулна
2.Ард иргэдийн аюулгүй байдлыг хангана
3.Дэлхийн бусад орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршино.
4.Олон улсын гэрээ хэлэлцээрийг даган биелүүлнэ
No comments:
Post a Comment